Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр энэ пүрэв гарагаас цаг агаар эрс хүйтрэх учраас тариаланчид ургац хураалтаа шуурхайлахыг анхаарууллаа. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Харин 24-27нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарах аж.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр цас орно, 27-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи 24-нд зарим газраар 16-18 м/с, 25,27,28-нд хойноос 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-23-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 23,24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 27-28-нд зарим газраар цас орж, салхи 25-28-нд түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Тэгвэл 23-24нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, 25-наас хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх аж.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 25,27,28-нд хур тунадас, цас орох төлөвтэй байна. Салхи 23-нд Арц Богдын хоолойгоор, 24-25-нд ихэнх нутгаар 18-20м/с, 27-28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Маргааш буюу 23-наас 24-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх аж. Харин 25-наас хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

НИЙСЛЭЛ ХОТОД: 24-нөөс 25-нд шилжих шөнө үргэлжлэн бага зэргийн цас орно. Температурын хувьд 24,25,26-нд сэрүүсч шөнөдөө 3-9 градус хүйтэн, 25-наас хойш өдөртөө хасах гурван градус руу орох төлөвтэй. 27-ны өдөр бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байгаа аж.