2020 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар өдөртөө 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.