Хоёрдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эхээр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын өдөртөө 12-17 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 1-6 градус, бусад нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.