Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр,  зарим үед секундэд 24 метр  хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна. 

Малчид, ард иргэдийн анхааралд: 

Энэ сарын 16, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.


Тавдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 26-28 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.