Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 

2020 оны 02 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хүйтэрч өдөртөө бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч өдөртөө 15-17 градус хүйтэн байна.