АНУ-ын IBM компани нүүр царай таних технологийн салбарын бизнесээ зогсоож байгаагаа Гүйцэтгэх захирал Арвинд Кришна мэдэгдсэн байна. 

Хүний царай таних, дүр төрхөд анализ хийдэг програм хөгжүүлэхээ зогсоогоод зогсохгүй энэ төрлийн технологийг ашиглан олон нийтийг тандан судлах, тагнуулын зорилгоор хэрэглэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэхийг эсэргүүцэж байгаагаа ч мэдэгджээ.

Учир нь тус хөгжүүлэлт "Хүнийн үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна" гэсэн байна. 

АНУ-ын цагдаагийн алба царай таних технологийг гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгсэл болгон ашиглан эрэн сурвалжлагдаж байгаа тодорхой гэмт хэрэгтнүүдийн байршлыг тодорхойлоход ашигладаг.  Гэхдээ царай таних алгоритм нь европжуу төрхтэй харьцуулбал Африк болон Ази гаралтай америк хүмүүсийн царайг маш муу буюу дөнгөж 20 хувийг нь зөв таньдаг байна.

Африк гаралтай америк эмэгтэй хүний төрхийг уг царай таних технологи бараг таньдаггүй аж.