Өнгөрсөн сард  App Store болон Play Store дээр хамгийн их татагдсан апп-аар TikTok тодорлоо.

Энэхүү дүгнэлтийг SensorTower анилиз хийдэг сайт гаргажээ. 

Богино хэмжээний дүрс бичлэг оруулдаг тус апп сүүлийн 6 сарын турш байраа хадгалж байна. Мөн топ 5 жагсаалтад WhatsApp, Facebook, Instagram болон Zoom багтжээ.

TikTok апп-ийг өнгөрсөн сард гэхэд 66 сая хэрэглэгч татан авчээ. Нийт 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болоод буй. Үүний 12 хувь Хятадууд, 10 хувь нь  Бразилчууд эзэлжээ.

WhatsApp-ийг дэлхий даяар нийт 57 сая хэрэглэгч татжээ.Хамгийн алдартай мэссэжний апп-ийг татан авсан улс орнуудын тоогоор Энэтхэг, Нигер зэрэг улс орнууд тэргүүлсэн байна.

Ерөнхий жагсаалт

  1. TikTok
  2. WhatsApp
  3. Facebook
  4. Instagram
  5. Zoom
  6. SnackVideo
  7. Messenger
  8. Google Meet
  9. Snapchat
  10. Telegram

App Store-оос татагдсан

  1. TikTok
  2. Zoom
  3. YouTube
  4. Instagram
  5. Taobao
  6. Facebook
  7. WhatsApp
  8. Widgetsmith
  9. Messenger
  10. Gmail

Play Store-оос татагдсан

  1. TikTok
  2. WhatsApp
  3. Facebook
  4. SnackVideo
  5. Instagram
  6. Zoom
  7. Google Meet
  8. Snapchat
  9. Messenger
  10. Telegram