Дэлхийн даяар вирусийн хор хөнөөлийг амсаж, мэдэрсээр байна. Үүнээс шалтгаалж мэдээлэл технологийн салбарт өөрчлөлт орж ирж байна. Жишээ нь ажилдаа бүртгүүлэхийн тулд вирус халдаадаг хурууны хээ уншдаг төхөөрөмж биш QR код, нүүр таних технологи ашигладаг болсон. 

Бэлэн мөнгөнөөс гадна карт гэдэг өөрөө гараас гарт дамждаг хамгийн их нян, вирус агуулсан зүйл гэгдээд байна. Дэлгүүрийн касс дээр сууж байгаа худалдагчийн гараар гэхэд өдөрт олон мянган хүний гар дамжсан карт бэлэн мөнгө дамждаг. Үйлчлүүлж байгаа хүн картаараа дамжуулан вирус ч авах эрсдэлтэй. 

Тэгэхээр QR код уншуулах нь санхүүгийн системийн хувьд найдвартайгаас гадна гараас гарт дамжсан тооцооны хэлбэрийг халснаар хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалж байна гэж хэлж болно. 

Мэдээж цаг завгүй энэ нийгэмд дансны дугаараа нэг бүрчлэн хэлж цаг заваа ч хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй учраас уламжлалт хэлбэрээс дэлхий нийтээрээ татгалзах хандлага давамгайлж байна.

Өнөөдөр дэлхий дахин контактгүй хэрэглээ буюу QR кодыг өргөн ашиглаж буй. QR кодыг өдөр тутмын хэрэглээ болгосноороо цагаа хэмнэнэ.