Хэдийгээр улсын хэмжээнд цар тахалтай, хорио цээртэй байсан ч Хөвсгөл аймагт үйлдвэрлэл, төсвийн орлого, татвар, нийгмийн даатгал бүгд өмнөх оны мөн үеэс 16,5-42,2% хүртэл өндөр өсөлттэй гарчээ. Мөн ажилгүйдэл 1,7 дахин буурчээ.  

2020 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлого 123.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 25.6 (26.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зарлага 95.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 13.2 (16.1%) тэрбум төгрөгөөр өсөв.

Тус аймгийн татварын орлого 20.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 4.0 (24.2%) сая төгрөгөөр өссөн байна.

Мөн аж үйлдвэрийн газрууд 2020 оны эхний 11 сарын байдлаар 21.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 21.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 42.2 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 27.5 хувиар тус тус өссөн дүн юм.


Эх үүсвэр: Хөвсгөл аймгийн статистикийн хэлтэс.