ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундага зөвлөж байна. Тэрбээр шинэ төрлийн коронавируст халдвараар дагнасан судалгаа хийж байгаа юм.

Өнөөдрөөс эхлэн хөл хорио тавигдаж байгаа билээ. Иргэн та хэрхэн яаж цар тахлаас сэргийлэх вэ?

1. Чанартай амны хаалт худалдаж аваарай. Авахдаа ядахдаа хайчлаад  ч болсон 3 давхар материалтай юм уу, материал нь хэр зузаан юм байна гэдгийг шалгаад үзэж болно.


2.  Өдөржин нэг амны хаалттайгаа явж болохгүй, 2 цаг тутамд солихыг хичээгээрэй.  


3. Хүйтэнд гадаа удаан байхаар  зүүсэн амны хаалт чинь норно. Амьсгалаар их норвол сольж зүүж байгаарай. Нойтон амны хаалтаар вирус илүү нэвтрэх аюултай. 


4. Гаднаас гэртээ ормогц гадуур хувцас, гутлаа сольж болбол ариутгалын бодисоор шүршиж ариутгаад өлгөж , гялгар уутаар далдалж сурцгаагаарай.   


5. Гэртээ орж хувцсаа солингуутаа гараа сайн савандаж угааж байгаарай.    Гараа хэрхэн зөв угаах тухай зөндөө заавар байгаа шүү. Нэг удаа уншаад үзчихээд гэмгүй.  Хурууны өндөг, хумсны завсрыг сайтар угаахаа бүү мартаарай.


6. Гараа гар ариутгагчаар байн байн ариутгаж хэвшээрэй. Гар ариутгагчаас болоод гар чинь хуурайшаад байвал тосон суурьтай гар ариутгагч худалдаанд гарчихсан байна гэсэн шүү. Авч хэрэглээрэй.                      

                                    

7. Гадуур гарахдаа заавал бээлий өмсөж байгаарай. Бээлийгүй хүмүүс их явдаг юм билээ. Бээлийгээ боломжоороо олон удаа угааж  болох бээлий сонгож хэрэглэж байгаарай.                        

         

8. Аль болохоор шатны бариул, хаалганы бариулаас барихгүй байж сурахыг хичээгээрэй. Эдгээрт хүрсэн бол гараа дор нь ариутгаж бай.     Тохой хөлөөрөө онгойлгож болох бол тэгж байхыг хичээгээрэй.                   

                                       

9. Дэлгүүрээс авчирсан ууттай юмаа задлаагүй байхдаа гаднах сав баглаа боодлыг  нь ариутгаж сурвал сайн сан.        


10. Аль болох өөрийнхөө аяга тавганд  өөрийнхөө халбага сэрээгээр хоол идэж байгаарай. Хүнтэй нэг аяганаас хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй. 


11. Зай барих бол яг өөрөөс чинь л хамаарна. Нэг битүү юманд хийгээд түгжчихгүй бол шүү дээ.   Тиймээс нийтийн унаагаар хаа нэг тийшээ явахаас болбол зайлсхийх  хэрэгтэй.              

                            

12. Болбол хүн багатай байдаг үеэр дэлгүүр орж байгаарай. Эсвэл хүн багатай байдаг дэлгүүр сонгож ор.             

                              

13. Зайлшгүй ажилтай бол л  гадагш гар. Бусад тохиолдолд гэртээ байхыг хичээ.    


14. Ажил дээрээ, гэртээ байнга ариутгал хийгээрэй. Жевалионыг зааврыг нь харж байгаад 2%-иар найруулаад хүний гар их хүрдэг тавилга хэрэгслээ шүршиж ариутгаж байгаарай.  Эсвэл алчуурт шингээгээд арчсан ч болно.              

                                    

15. Аль болохоор нийтийн 00 д орохгүй байхыг хичээгээрэй. Орсон ч ямар нэг хэрэгцээгүй гадаргууд  хүрэхгүй байж , дараа нь  гараа сайтар угааж ариутгаж байгаарай.       

                                                    

16. Олон хүнтэй газар ажилладаг, олон юмны гадаргууд  эсвэл хүний бие хувцсанд хүрэлцэж ажилладаг бол заавал эмнэлгийн нэг удаагийн бээлий өмсөж байгаарай.   Бээлийтэй гэлтгүй гар ариутгагчаар байн байн ариутгаж байгаарай.               

                                            

17. Нүдээ нухах, үсээ илэх  гэх мэтээр нүүр амандаа ариутгаж угаагаагүй гараараа хүрэхгүй байж сураарай.     

                             

18. Бэлэн мөнгөтэй бага харьцаарай. Банкны карт, цүнх, нүдний шил, утасны гэрээ байнга спирттэй салфеткаар арчиж ариутгаж байгаарай.                         

19. Дулаан хувцаслаарай.                               


 20. Хүйтэн зайрмаг,  хөргөгчнөөс гаргасан хүйтэн хүнс бүү идээрэй.     

                           

21. Аль болох халуун хоол унд идэж уугаарай.            

                                                  

22. Орой өглөө  бүр содтой усаар хоолой амаа зайлж байгаарай.