Коронавирусээс улбаатай хөл хорио нь дан ганц хөдөө аж ахуйгаар зогсохгүй амин чухал салбаруудын үйл ажиллагааг доголдолд оруулаад буй. Цар тахал нь хүнсний салбарт хэрхэн өөрчлөлт оруулахыг энд хүргэх болно.


Үйлдвэржсэн аж ахуйг эргэж харна

Эрдэмтэд КОВИД-19 вирус яг хаанаас, юунаас гарал үүсэлтэйг нарийвчлан тогтоож чадаагүй, судалгааны түвшинд байна. Гэсэн хэдий ч гахай болон шувууны ханиад, түүнээс ч хор хөнөөлтэй энэхүү цар тахлын вирус нь гахай, тахианы үйлдвэржсэн аж ахуй эрхлэх хэв маягт өөрчлөлт авчрах нь гарцаагүй юм. 

Магадгүй эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн олон тооны амьтдыг үржүүлдэг бизнест нь тодорхой хэмжээний квот өгч хязгаарлалт хийх бололтой.


Махны үйлдвэрлэл, нядалгааны газрын нууц илчлэгдсэн нь

Цар тахал нь мах боловсруулах үйлдвэрийн “хөшигний” ард өрнөж ирсэн нууцыг ил болгожээ. Үүнийг Герман улсад махны үйлдвэрийн ажилчдын дунд тархсан коронавирусын халдварын тохиолдол батална. Тюнни дэх нядалгааны газарт 1550 ажилчид коронавирус халдвараар өвчилсний улмаас Герман улс хоёр мужид хөл хорио тогтоосон юм.

Энэхүү үйл явдал мах боловсруулах үйлдвэр, газруудад илүү сайн хяналт шалгалт, хууль дүрмийн зохицуулалт хийх шаардлагатайг харууллаа. 



Зэрлэг амьтад үржүүлгийн газартай ойролцоох оршин суугчид даажиж байна

Мэргэжилтнүүд Хятадын Үхань мужийн  далайн хүнсний зах худалдааны төвд худалдаалагдсан зэрлэг амьтнаас коронавирус үүсэлтэй гэж таамагладаг.  Хятад улс цар тахал тархсан үеэс эхлэн зэрлэг амьтан худалдаалахыг зогсоож хяналтыг чангаруулсан. Мөн 20,000 орчим зэрлэг амьтад үржүүлгийн газрыг хаагаад байна. Зарим Хятадын мужуудийн иргэд ийнхүү зэрлэг амьтдын фермийг нүүлгэн шилжүүлэхэд Засгийн газартаа хүсэлт тавьжээ. Ингэхдээ үлдсэн газрыг нь тариалангийн талбай, гахай, тахианы фермээр солихыг хүссэн байна.

Илүү уян хатан салбар болгох нь

Цар тахал өргөн хэрэглээний хүнсний салбарт ч нөлөөлсөн. Зарим тохиолдолд дэлхий даяар хүнсээр хангах зориулалттай үйлдвэрүүд  хумигдаж бүсийн хэмжээнд хүрчээ. Учир нь хөл хорионы улмаас нийлүүлэлт хязгаарлагдсан нь ийнхүү энэ салбарт сөргөөр нөлөөлсөн. Аж ахуй эрхлэгчид шинэ болоод таамаглашгүй нөхцөлд хэрхэн дасан зохицох эрэлд гарч байна.


Уйдсан иргэд өөрсдөө ногоогоо тарьж байна

Мэдээж хөл хорионы улмаас гэртээ цагийг өнгөрөөж буй хэдэн сая хүмүүс шинэ зүйлийг эрэлхийлж байна. Тухайлбал өөрсдийн хэрэглээний хүнсээ гэрийн нөхцөлд тариалах сонирхолтой хүмүүсийн тоо өсчээ. Энэ нь цар тахлын урт хугацааны туршид гарсан эерэг өөрчлөлт байж болох юм. 

2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь хотод амьдрах таамаг гарч байна. Хотод аж ахуй эрхлэх нь байгаль орчинд ээлтэй төдийгүй уламжлалт хөдөө аж ахуйгаас илүү бага зардал шаардагддаг гэдгээгээр онцлог.