Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөхөөр заасан. Хуулийн дагуу 2, 3-р улиралд ногдуулсан албан татвараас ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлж, төлбөл зохих албан татварыг бүрэн чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогоос эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хасаж 10 хувиар албан татвар ногдуулах бөгөөд мөн хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлсний дараах төлбөл зохих татварыг Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлсөн.

Иймд татвар ногдуулах орлогыг нийт дүнгээр/12 сараар/ тооцож 1-р улиралд НДШ, ЭМД-ын шимтгэлийг 11,5%- иар, 4-р улиралд 7%-иар тооцон хасаж тодорхойлох бөгөөд ХХОАТ-ыг 10%-иар тооцоолж 7.1.6- д /үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого/ зааснаас бусад орлогод ногдуулах албан татварт 23.1-д заасан хөнгөлөлтийг тооцож эдлүүлнэ. Дараах жишээгээр авч үзье: