УИХ-ын гишүүн Цахим бодлогын түр хороог байгуулсан. Тэгвэл тус хороо өнөөдөр /2018.06.27/ хуралдаж, “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус хороо анхны хуралдаанаа хийж, Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томиллоо. Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид онцолж байсан юм.