Дулааны IV цахилгаан станцад өнөөдөр гэмтэл гарсны улмаас нийслэл даяар цахилгаангүй болсон. Одоогоор хотын ихэнх хэсгийн цахилгааныг холбоод байна.

Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

 Тэрээр "ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. 

Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.