Өнгөрсөн шөнө 00.30 цагийн үед  БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу Цайзын модны захад гал гарчээ. Гал унтраах анги гарсан галыг шуурхай унтраасан талаар эх сурвалж хэлж мэдээлэв. Гал юунаас болж гарсан талаар одоогоор тодорхой мэдээллийг албаны байгууллага өгөөгүй байна. 

Цайз захад зөвхөн мод төдийгүй барилгын материалын дэлгүүр, засал чимэглэлийн материал хүртэл зарах төв ажилладаг билээ. 11 жилийн өмнө энэ орчим дахь “Их цайз” барилгын материалын худалдааны тєвд гал гарч олон түрээслэгчид хохирсон юм. Тухайн үед гал модны зах руу орсон бол бүр ч их хэмжээний хохирол амсах байсан бичиж байсан билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.