Борлосон арьсыг богино хугацаанд цайруулах гар доорх, байгалийн гаралтай 8 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Улаан лооль

Улаан лооль нь арьсыг цайруулахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулж, гэрэлтүүлэх давуу талтай. Түүнд агуулагдах эрдэс бодисууд нь наранд борлосон арьсыг эмчилж сэргээх увидастай.

2. Тараг

Тараг ч мөн гуужуулах үйлчилгээтэй ба буудайн эсвэл буурцагны гурилтай хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Энэ нь үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулж, хуулдаг юм.

3. Турмерик

Турмерикт арьсанд тэжээлтэй 300 гаруй антиоксидант агуулагддаг. Устай холин нүүрэндээ түрхсэнээр арьсны наранд түлэгдсэн давхрагыг хуулж авах үүрэгтэй.

4. Буурцагны гурил

Буурцагны гурил нь арьсны тослогийг тэнцвэржүүлэхээс гадна гуужуулна. Үүнийг тараг, зөгийн бал, чимх турмериктэй хольж хэрэглэвэл цайруулах маск бэлэн болно. 

5. Зуун наст

Зуун наст нь түлэгдсэн арьсыг тайвшруулах хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Өдөр бүр тасралтгүй хэрэглэснээр арьсны гэрэлтсэн давхрагыг гаргаж ирэх болно.

6. Лемон

Нимбэг /лемон/ нь витамин С-гээр баялаг тул арьс цайруулахад их тустай. Нимбэгний хүчил нь арьс хуурайшиж халуу дүүгэхийг намдааж, цайруулна. Мөэ батганы эсрэг үйлчилгээтэй.

7. Наргил модны самрын сүү

Энэ нь мөн л витамин С-гээр баялаг бөгөөд хүчил нь зөөлөн тул арьсыг цочроохгүй. Өдөрт нэг удаа наргил модны сүүгээр нүүрээ зайлах эсвэл тоникын оронд хэрэглэхэд арьсыг хурдан цайруулж, тэжээл өгнө.

8. Хивэг болон цөцгийтэй сүү

Хивэг нь гар доорх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй гуужуулагч юм. Цөцгийтэй сүү нь сүүн хүчилээр баялаг тул энэ хоёр бүтээгдэхүүнийг холин хэрэглэснээр арьсыг цайруулаад зогсохгүй зөөлрүүлж, гүн цэвэрлэнэ.


Эх сурвалж: FEMINA