Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 25 настай С.Т гэгч өчигдөр оргожээ.

Тэрээр өчигдөр орой буюу энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед оргосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг эрэн сурвалжилж байна.

Содон шинж тэмдэг: 154-156 см өндөр, 56 кг жинтэй, жижиг бор нүд, сартгар намхан хамартай. Өргөн шанаатай, богино эрүүтэй, нарийн жижиг уруултай, гавлын зүүн дээд хэсэгт халцарсан сорвитой, зүүн гарын булчинд хас, зүрх, аалз, зүүн гарын шуунд загалмай шивсэн шивээстэй.

Нууцыг чандлан хадгалах тул уг этгээдийн талаарх мэдээллийг дараах утсаар холбогдон ирүүлж, хамтран ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албанаас уриалжээ.