Өчигдөр Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40,000 төгрөг 2 хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.