Садар самуун явдалын залилангаас сэрэмжлүүлсэн цагдаагийн гаргасан сэрэмжлүүлэгийг үл хайхарсан Сингапурын нэгэн эр хохирогч болжээ.

Энэ төрлийн залилан тус улсад улам өссөөр байгаа ба өнгөрсөн жил гэхэд 533 хэрэг бүртгэгдсэн нь 2017 онтой харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус хэргийн хохирогч цагдаагийн зөвшөөрөлтэйгээр сонинд мэдээлэл өгсөн ба өөрийгөө Тан хэмээн танилцуулжээ.

Тэрээр “WeChat”-аар дамжуулан зар сурталчилгаанаас нэгэн эмэгтэйн хаягийг олж аваад холбогдсон байна.

“Эмэгтэй өөрийгөө Сингапурт сурдаг оюутан, мөнгө олохын тулд хагас цагаар биеэ үнэлдэг” хэмээн Танд хэлжээ. 

Маргааш нь 27 настай Тан тус эмэгтэйтэй уулзахаар тохирчээ. Түүнийг болзох газраа ирэхэд цагдаагийн хоёр ажилтан “cекс залилан”-аас сэрэмжлүүлсэн брошюр өгчээ. Гэвч Тан уг сэрэмжлүүлгийг үл тоомсорложээ. 

Хэдэн минутын дараа тэр гар утсандаа дуудлага хүлээн авсан нь эмэгтэйн “ах” хэмээн өөрийгөө танилцуулсан эр түүнээс мөнгө шаардсан байна. Удалгүй Тан гурван удаагийн гүйлгээгээр 500 доллар шилжүүлжээ. Үүний дараа дахин шилжүүлэг хийхийг шаардах үед тус эрэгтэй залилуулж буйгаа ойлгожээ. 

Өмнө нь ийм зүйлд оролцож байгаагүй гэх тэрээр төлбөр төлсөний дараагаар эмэгтэйтэй уулзана гэж найдаж байсан ч мэхлүүлсэн байна. Тэрээр уг хэргийг цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд “тэнэг” зүйл хийсэн өөртөө харамсаж буйгаа илэрхийлжээ.



Эх сурвалж: nextshark.com