“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын II ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо.

Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, "ЦЭЭБ" ХХКомпаний дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр, шинэ оны бэлэг гардуулав.

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын I ээлжийн  орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан юм.

Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар