ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай зохицуулалт хийж байна. 

Тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар зохион байгуулжээ.

Мөн Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна. Ингэснээр урсгал сөрж аваар осол гарах зэргээс сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа оочер үүсгэхгүйгээр шуурхай зохицуулалт хийж байна.