Цагаан сар хэдий Монгол түмний хотол олноор тэмдэглэдэг баяр боловч энэ нь бүх хүн шинийн гурваныг дуустал айл хэсэж, тогоо барьдаг гэсэн үг биш. Ганц нэг айлаар ороод л болчихдог, цагаан сар тэмдэглэдэггүй, айл хэсэх дургүй гээд шалтгаантай хүн ч олон бий. Магадгүй сүүлийн жилүүдэд бүр л нэмэгдэж байгаа. Зарим хүн цагаан сараас зугтаж гадаад руу аялах, хөдөө орон нутгийн аятайхан амралтын газар очиж амрах үзэгдэл ч олширчээ. Харин хаа газар аялаад байх боломжгүй хүмүүст зориулж бид шинийн 1-3-нд болох сургалт, арга хэмжээнүүдийг түүвэрлэн доор нэгтгэлээ. 

Зурагтын суваг бүрээр гарах Монгол кино, ардын урлагийг тоглолт, шууд мэндчилгээ дамжуулах хөтөлбөр үзэж, фэйсбүүк, инстаграмаар дээлээ гайхуулсан хүмүүсийг скроллдож суухыг хүсээгүй хүмүүс наашаа анхаараарай.


Татар хамтлагийн "Хайрыг хүндэл" тоглолт

TATAR хамтлаг шилдэг хит болон залуусын сэтгэлд хүрсэн дуунуудаа дахин амилуулах гэж байна.

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 19.00 цагт
Хаана: Crocus Event Hall
Тасалбарыг Eazy Ticket сайтаас авна.

Эрэгтэй хүнд гомдох сэтгэл сургалт

Эрэгтэй хүнд гомдох үедээ эмэгтэйчүүд удаан хугцаанд гомдол тээж явдаг. Энэхүү сургалтаар гомдол гэж юу болохыг судалж, хүн яагаад гомддог, ямар үед гомддог, юу боддог, юу мэдэрдэг талаар судлах юм байна. Өөрийгөө танин мэдэх сонирхолтой, өөрийнхөө сөрөг мэдрэмжээ ажиглах, өөрчлөх хүсэлтэй хүмүүст нээлттэй. Сургалтыг Х. Айгул- коуч, тренер, арт-терапевт удирдан явуулна.

Энэ линкээр орж бүртгүүлээрэй
Төлбөр: ₮30,000

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 13.00-15.00 цаг

Цифер Гитарын Сургалт

Нийт гитар сонирхогч циферчиддээ зориулан "Силует Тьюздей" хамтлагийн соло гитарчин Буджав багш сургалт явуулна. Өөрсдийн гитараа авчрах хэрэгтэйг анхаарна уу.

Төлбөр: ₮5,000. Цай, жигнэмэг багтсан.

Хэзээ: Хоёрдугаар сарын 18, 14.00-16.00 цаг

Хаана: Циферблат

IELTS туршилтын шалгалт

Та IELTS-ийн шалгалтанд бэлэн үү? Өндөр оноо авахыг хүсэж байна уу? Та хэдэн оноо авах магадлалтайгаа урьдчилан мэдэж үлдсэн хугацаандаа үр дүнтэй бэлдэхийг хүсэж байгаа биз дээ. Энэхүү тест таны түвшинг тогтоож, шалгалтын хариуд тань үндэслэн зөвхөн танд зориулсан дөрвөн ур чадвар тус бүрээр зөвлөмж өгөх болно.

Энэ линкээр орж бүртгүүлнэ үү.

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 11.00-14.00 цаг

Хаана: Golden Compass English Studio

Төлбөр: ₮15,000

Холбогдох утас: 94490919, 99926947

Гүүрийн явган аялал

Зайсангийн Чингисийн өргөөгийн зогсоолд цуглан Богд хан уулын Дугуй цагаан – Баруун ширээт рүү алхана. Өглөөний цай бэлдэж ирэх бөгөөд юу ч байж болно. Хиам, талх, өргөст хэмх, бяслаг, чанасан өндөг мөн фитнесс өглөөний хоол гэх мэт. Аялал нийтдээ 4-5 цаг үргэлжилж үдийн цайны үед буцаж ирсэн байна. Энэхүү явган аялал явах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.

Холбогдох утас: 88108280

Хэзээ: Хоёрдугаар сарын 18, 07.00-12.00 цаг

Хаана: Богд хан уул

Сахилга бат & амжилт

#SMSCenter болон Сургалт Судалгааны Полиси төв хамтран залуучуудад тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийн талаар зөвлөгөө, шинэ санаа өгөх Facebook live эвент хийж байхаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээг долоо хоног бүрийн бямба гарагт 13.00 цагаас тогтмол зохион байгуулах аж. Энэ  долоо хоногийн эхний зочин Сургалт Судалгааны Полиси төвийн захирал, Полиси Партнерс компанийг үүсгэн байгуулагч, SMS-ийн гишүүн Эрдэнэгэрэл оролцоно.

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 13.00-14.00 цаг

Хаана: Startup Marketing Space 

Уртын крияа

Сударшан крияа нь бие, сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хооронд нь дасан зохицуулах тусгай, энгийн амьсгалын хэмнэл юм. Энэ амьсгалын техник нь стресстэх, хэт ядрах, сэтгэлийн сөрөг муу хөдөлгөөнүүд уурлах, бухимдах, гутрах зэрэгийг оргүй арилгаж, таныг тайван мөртлөө эрч хүчтэй, анхаарал төвлөрсөн боловчиг амраан тайвшруулдагаараа дахин давтагдашгүй юм. Хэрэв та анхан шатны курст сууж байгаагүй бол эхлээд курст шууж бэлтгэгдсэн багшаар заалгасны дараа уртын крияанд суух боломжтойг анхаарна уу.

Холбогдох утас: 99651000, 80031007
Хэзээ: Хоёрдугаар сарын 18, 10.00-12.00 цаг

Хаана: Монголын амьдрал урлаг

Гэр бүлийн өдөр

Эн Си Пи Спорт цогцолборын бассейн 2018 оны турш бямба гараг бүрийн 12.00-16.00 цагийн хооронд болох Гэр бүлийн урамшуулалт хөтөлбөр зарлажээ. Үүнд аав, ээж болон 0-9 настай хүүхэд хамрагдах боломжтой. Та Бямба гарагийн хөтөлбөрт анх удаа явах гэж байгаа бол эхний удаа гэр бүлээрээ үнэгүй ороорой. Анхааруулахад, ирж буй үйлчлүүлэгчид шинжилгээний бичигтэй байх ёстой. 

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 12.00-16.00 цаг

Хаана: NCP Sport Complex 

Мастер тогооч Жеймсийн хоол амталгаа

Та бүхнийг "Макс Моол"-ын нэгдүгээр давхарт хүрэлцэн ирж "Рамада" зочид буудлын мастер тогооч Жеймсийн бэлтгэсэн амтат хоолнуудтай танилцаж, амталгаанд оролцохыг урьж байна. Үнэ төлбөргүй. 

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 14.00-16.00 цаг

Хаана: Рамада зочид буудал

Movie club Volume #3

Англи кино үзэж, цагийг хамт өнгөрүүлцгээе.

Хэзээ: Хоёрдугаар сарын 17, 17.00-19.00 цаг

Хаана: Enfinity English

Ням гарагийн Сацан

Бясалгал хийх хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Хэзээ: Хоёрдугаар сарын 18, 17.00-18.00 цаг

Хаана: Монголын амьдрах урлаг

Stand-Up Comedy Open Mic

Stand-Up Comedy сонирхогч нарт зориулсан нээлттэй микрофон Циферблат Улаанбаатарт зохиогдож эхэллээ. Та өөрийгөө тайзан дээр туршмаар байвал эвентийн өмнө хөтлөгчид очиж бүртгүүлээрэй. Сонирхуулахад, 20.00-21.00 цаг хүртэл Монгол хэл дээрх нээлттэй микрофон, 21.00-22.00 цаг хүртэл Англи хэл дээрх нээлттэй микрофонтой.

Төлбөр: ₮6,000. Хоёр шар айраг багтсан

Хэзээ: Хоёрдугаар сарын 16, 20.00-22.00 цаг

Хаана: Циферблат