Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гаалийн бүсэд өнөөдөр гал гарсан дуудлага орон нутгийн ОБГ-т иржээ.

Гал 16 цагийн орчимд гасан бөгөөд нэг хово, нэг приус маркийн машин шатжээ. Мөн гал түймрийн улмаас 3 айлын гэр өртсөн байна. Азаар автомашин болон гэр нь эзэнгүй байсан тул хүн гэмтэж бэртээгүй байна. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох газрууд нь ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.