Цагаан эрчүүдийн бохир хувцаснаас бэлгийн таашаал, ханамж эдлэх ази эмэгтэйтэй зар сурталчилгааг гаргасны дараа Германы компани олны дургүйцлийн галыг өдөөсөн байна.

Уг зар сурталчилгаа нь гэр ахуйн хэрэгсэл, гэр ахуйн тоног төхөөрөмж, цэцэрлэгжүүлэлт зэрэг гэрийн орчныг сайжруулах бүтээгдэхүүнийг санал болгодог Борнихейм мужид байрладаг DIY дэлгүүрийн Hornbach компаниас сэдэлтэй аж.

45 секундын тус сурталчилгаанд 45-аас дээш насны цагаан арьстай залуус, цэцэрлэгтээ шаргуу ажиллаж буйг харуулдаг. Дараа нь тэд бохир, хөлс шингэсэн хувцасаа, бүр дотуур өмдөө ч тайлан цагаан халадтай хоёр эрэгтэйд өгдөг.


Сурталчилгаа нь хувцас үйлдвэрт савлагдаж байгаа хэсгийг алгасан шууд автомат машинд байгааг харуулна. Энэ бүхний эцэст ази эмэгтэй уг баглаатай хувцасыг худалдан авч үнэрлэснээр дур тавьж байгааг үзүүлжээ. Youtube-д сурталчилгааг байрлуулснаас хойш эсэргүүцэлтэй тулсан байна.

Твиттер дээрх Sung Un нэртэй Өмнөд Солонгос эмэгтэй change.org дээр хүмүүсийн санал хураалтыг цуглуулан уг сурталчилгааг буулгах, тус компани ази эмэгтэйчүүдээс уучлал гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ.

Түүний мэдэгдэлд “Уг зар сурталчилгаа ази эмэгтэйчүүдийг худалдан авагчид ташаал өгөх багаж мэт ашигласан. Мөн Германд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн амьдралыг улам ээдрээтэй болгоно. Ноrnbach нь ази эмэгтэйчүүдийг онцолсон нь тэднийг сексийн хэрэгцээг нь хангагч, өөрсдийн эрхийн төлөө дуугарах чадваргүй нэгэн гэж үзсэнийх” гэжээ.

 



Эх сурвалж: nextshark.com