Солонгос гаралтай америк бүсгүй болох Тони Ко анх 13 насандаа аав ээжийн хамт Америкт иржээ. Харин өдгөө 500 сая доллараар үнэлэгдэх "NYX COSMETICS" брэндийн үүсгэн байгуулагч юм.

Тэрээр энэ долоо хоногт "Мей Ли Шоу"-нд ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа 2000 ам доллартай ээж аавтайгаа АНУ-д ирсэн тухайгаа мөн бизнесийнхээ амжилтын нууц,хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцсан байна.

Олон улсын сэтгүүлч Мэй Ли  нь нөлөө бүхий Ази, Ази Америкчуудтай ярилцдаг гэдгээрээ алдартай. Та бүхэн Тони Котой хийсэн ярилцлагыг доорх бичлэгээс үзээрэй.

Тони Ко 25 настайдаа өрөө түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь NYX COSMETICS брэндийг үүсгэн байгуулах эхлэл байжээ. Түүний зорилго мэргэжлийн нүүр будалтын бүтээгдэхүүний чанартай брэнд бий болгохыг зорьсон бөгөөд түүндээ ч хүрч чадсан юм. 2014 онд тэрээр NYX брэндээ олон улсын гоо сайхны тэргүүлэх компани болох L’Oreal-д 500 сая доллараар худалдсан байна.

2019 онд тэрээр "Форбес" сэтгүүлийн Америкийн өөрийгөө бүтээсэн топ эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан юм. 

Өдгөө түүний байгуулсан энэхүү брэнд нь дэлхийн 80 гаруй оронд салбар дэлгүүрүүдээ нээсэн ба жилдээ хэдэн тэрбумын долларын борлуулалт хийдэг аж.