Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Ойрын 2-3 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 

2019 оны 12 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.