Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө -39о -44о градус, өдөртөө -27о -32о градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30о -35о градус, өдөртөө -18о -23о градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө -16о -21о градус, өдөртөө -6о -11о градус, бусад нутгаар шөнөдөө -23о -28о градус, өдөртөө -14о -19о градус хүйтэн байна.

Монгол орны нутаг дэвсгэр дээр тогтсон цасан бүрхүүлийн зураг.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32о -34о градус, бусад хэсгээр -25о -27о градус, өдөртөө -18о -20о градус хүйтэн байна.