Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12 дугаар  сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Салхи 30 болон 12 дугаар сарын 1-3-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.