Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө, маргааш өдөртөө ихэнх нутгаар сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны 20 цагаас 09 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22  градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 22-27, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  сэрүүсч 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29-нд  зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 30-н болон 10-р сарын 1-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө  26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.