Дохио!!! 

Өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно. 

Малчид, иргэдийн анхааралд: 

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 07 дугаар сарын 24-ний 20 цагаа­с 07 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орно. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 


2020 оны 7 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 


ЦУОШГ