Дохио!!! Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. Энэ сарын 27-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. 

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 9-11 градус дулаан байна. 


2021 оны 03 дугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. 

Энэ сарын 27, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.