Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна. 

12 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.