УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа "Салбартаа шинэчилэл хийнэ. Хариуцлага тооцно, шантрахгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “Эрчим хүч” нарийн технологийн салбар. Ажилчидаа байнга сургаж мэргэшүүлж байдаг. Ингэж байж аваар осолгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Тиймээс сургалтын төвтэй явж ирсэн, цаашдаа ч байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм байхгүй. 

Аж ахуйн тооцоотой бие даалгах саналыг “Эрчим хүчний хөгжлийн төв” гаргасныг нь сайдын зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн зүйл. Төсөв санхүү нь хяналттай, сургалтын төвийн байр, багш нарын цалин гээд зардалдаа зарцуулагдана. 

БУСДААС НЭХЭЭД ХУВЬДАА АВЧИХДАГ ЗҮЙЛ ОГТ БИШ. Буруу ташаа мэдээлэл зориудаар гаргаж буйд харамсаж байна. Даргыг нь сайд биш, “Эрчим хүчний хөгжлийн төв” томилдог. Боловсролын их сургууль төгссөн, багш мэргэжилтэй магистр хүн захирлаар нь ажиллаж байгаа. Олон жил туслахаар ажилласан хүн ажилтай болвол дэмжинэ. Хүний тусыг мартаж болохгүй, харин ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгөөрэй, өөрөөс чинь шалтгаална шүү гэдгийг нь хэлдэг. Туслахдаа тусалдаггүй гишүүн би мэдэхгүй юм. 

Миний салбартаа хийж буй шинэтгэл, хариуцлагыг сайжруулах, эмх замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийг хяналттай болгосон асуудал зарим нэг хүнд таалагдахгүй байгаа байх, харин гүтгэж болохгүй хуультай шүү" хэмээн бичжээ.