Рэппер Травис Скотт болон Японы жийнсэн хувцасны бренд EVISU нар хамтарсан коллекц гаргаж магадгүй хэмээн фенүүд нь таамаглаж байна.

Учир нь тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон Клои Кардашияны төрсөн өдөрт оролцохдоо фенүүддээ нэгэн сэжим үлдээжээ.

Травис Скотт нь Клоийн инстаграмдаа оруулсан зурган дээр EVISU-ийн логотой цагаан жийнсэн өмдийг өмссөн нь бор халаас болон Кактус Жакийн бичиглэлтэй байжээ. 

Instagram/@khloekardashianФенүүдийнх нь мэдэж буйгаар Травис Скотт бор өнгөнд дуртай бөгөөд жийнсэн өмд нь түүний 2019 онд хамтран гаргасан Air Jordan-1 загварын пүүзийг санагдуулам харагджээ.

Травис Скотт бол EVISU брендийн үнэнч фен ба сагсан бөмбөгийн тэмцээн болон бусад арга хэмжээнүүдэд ч хувцсуудыг нь өмссөн харагддаг юм.

Эх сурвалж: Complex