Цар тахлын үед хамгийн их нэрвэгдсэн салбарын нэг бол аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр. Тэгвэл хил дотроо Covid-19 цар тахалтай амжилттай тэмцэж, хяналтдаа барьж байгаа улс орнууд хөрш зэргэлдээ оронтойгоо эсвэл ойролцоох оронтой тусгай түншлэл үүсгэж аялалын корридор буюу агаарын гүүр бий болгож байна. Үүнийг аялал жуулчлалын салбарт шинэ нэр томьёогоор travel bubble гэж нэрлэх болжээ.

Travel bubble харилцаа тогтоосон орнууд харилцан бие биедээ хилээ нээж, тухайн бүс нутагтаа иргэд нь хоорондоо чөлөөтэй зорчиж байна. Ирсэн даруйдаа заавал тусгаарлалтад орох шаардлагагүй аж. Ганц аялал жуулчлал ч биш худалдаа болон бусад салбарын харилцан үйл ажиллагааг энэ вакумжуулсан bubble дотор оруулсан байна.



Хавай арал Австралитай travel bubble үүсгэхээр яриа хэлэлцээр хийж буй. Мөн Сингапур улс Шинэ Зеландчуудад хилээ нээжээ. Хонконг Япон, Тайландтай travel bubble үссгэхээр дахин яриа хэлэлцээрээ эхлүүлсэн байна.

Ингээд танд ямар ямар улс орнууд хоорондоо travel bubble харилцаа үүсгэсэн талаар сонирхуулья. Монгол Улс маань ийм яриа хэлэлцээрийн хаана явна вэ?


Австри-Герман
Австри улс Германтай хилээ бүрэн нээсэн. Тус хоёр улсын иргэд бие биедээ чөлөөтэй зорчиж байна. Австри улс нэмж Швейцарь, Лихтенштэйн болон зэргэлдээх Зүүн Европын орнуудтай гүүр тогтоохоор төлөвлөжээ.

Хорват-Словени
Хорват, Словени хоёр орны иргэд бие биедээ зорчихдоо нээлттэй, тусгаарлалтад ордоггүй.

Дани-Норвеги
Энэ хоёр Скандинавийн орон харилцан аялал жуулчлалаа нээсэн. Тэд travel bubble-аасаа Шведийг хассан учир нь Шведэд цар тахлын нас баралт өндөр байсан байна.

Европын холбоо - Гуравдагч орон
Өнгөрсөн найман сарын байдлаар Европын холбоо дараах орнуудыг цар тахлын аюулгүй гэж үзэн travel bubble хийсэн. Үүнд Австрали, Канад, Гүрж, Япон, Шинэ Зеланд, Руанда, Өмнөд Солонгос, Тайланд, Тунис, Уругвай багтана.

Австрали-Шинэ Зеланд
Энэ хоёр хөрш улс Тасманийн тэнгис дээгүүр агаарын гүүр аль болох түргэн энэ сард багтаан хийх талаар яаралтай яриа хэлэлцээр хийж байна. Гэсэн ч саяхан Шинэ Зеландын Викториад цар тахал голомтлон тархсан нь яриа хэлэцээрийг бүтэлгүй болгож магадгүй.

Хятад-Өмнөд Солонгос
Өнгөрсөн тавдугаар сараас хойш энэ хоёр улс өөрийн корридор үүсгэжээ. Гэхдээ зөвхөн Сөүл болон Шанхай хотын иргэд чөлөөтэй зорчиж байна. Энэ travel bubble дотор Тайвань, Хонконг, Макаог оруулахаар төлөвлөжээ.

Хятад-Сингапур
Албаны болон бизнесийн зорилгоор аялах хүмүүст зориулсан travel bubble үүсгэхээр ярьж буй, одоогоор Хятадын 6 хот орж байна. Шанхай, Тианжин, Чончинг, Гуандун, Жиансү, болон Зөжианг. Энэ хоёр улсын иргэд харилцан зорчвол 14 хоног заавал тусгаарлалтад орох дүрэмтэй боловч дээрх хотуудын иргэд харилцан чөлөөтэй зорчино. Тусгаарлалтад орох шаардлагагүй.

Энэтхэг-Канад
Хоёр талын travel bubble хэлэцээрээр Канадын иргэд Энэтхэгт чөлөөтэй зорчиж байна. Канадын паспорттай Энэтхэгийн  иргэд мөн Канадад чөлөөтэй зорчиж буй.


Япон-12 улс
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абе Азийн 12 улстай аялалын хоригоо зөөлрүүлсэн. Аялагчид шинжилгээ өгсөн байх, ирээд 14 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байгаа. Үүнд манай Монгол Улс багтаж байна.

Малайз-Сингапур-Бруней
Малайз, Сингапур, Бруней гурван улс хоорондоо ногоон корридор татсан.