Транспэрэнси Интернэшнл Монгол Монгол Улсын авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэлгээг танилцууллаа.

Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын авлигын эсрэг конвенцын 6 дугаар заалтад хараат бус АТГ байгуулан авлигын эсрэг бодлого, зарчмыг баримтлана гэж заасан байдаг. 

2012 онд Индонез Улсын Жакарта хотноо НҮБ, Олон Улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөллүүд хамтаар авлигатай тэмцэх газруудын даган мөрдөх олон нийтэд хүлээн зөвшөөрсөн стандартуудыг агуулсан 16 зарчмыг хамтран тодорхойлсон. Транспэрэнси Интернэшнл байгууллага АТГ-ыг шударга байдлыг тогтоох гол түншээ гэж үздэг бөгөөд олон орны АТГ авлигын эсрэг амжилттай тэмцсэн сайн жишиг тогтоосон байдаг. Дэлхийн 129 оронд Авлигатай тэмцэх газар ажиллаж байгаагийн 29 нь Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Ази Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх газруудыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Индонез, Бутан, Пакистан, Мальдив, Бангладеш зэрэг улсын АТГ-т хөндлөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд 2 жил тутамд хийдэг аж.


Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр:

Авлигын хэргийн шүүх байгуулах тухай асуудал олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж байна.  Авлигын хэргээр тусгайлсан шүүхтэй 20 гаруй байгууллага бий. Тухайлбал манай бүс нутагтт Тайванийн жишээ бий. Байгууллагынхаа доор прокуорорын байгууллагатай, шүүх хурал болдог. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нотлогддог, шийдвэрлэхэд хялбар гээд давуу талтай.  Яагаад гэвэл УИХ-ын гишүүд, улстөрчид өөрсдөө авлигын хэргээс мултрахын тулд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгадаг гарцыг бодож олчихоод байна. Тиймээс шүүх, прокурорын байгууллагад шилждэггүй, шилжсэн ч маш их уддаг эсвэл хэрэгсэхгүй болдог, шүүх прокурорыг нөлөөндөө байлгадаг жишиг тогтчихлоо. Үүнийг энэ судалгаа бэлхэн батална. Хэрэг нээсэн тохиолдлын 56,7 хувийг прокурорын байгууллагад яллах дүгнэлт гаргах саналтайгаар шилжүүлсэн. Үүнээс 23,9 хувьд нь шүүхээс ял оногдуулсан байгаа юм.  Үлдсэн 80 хувь нь шүүх, прокурорын шатанд шилжээд сарнидаг. Тийм учраас авлигын хэргээр мэргэшсэн шүүх байгуулж энэ төрлийг гэмт хэргийг богино хугацаанд шийддэг механизмыг бий болгох нь тулгамдсан асуудал болчихоод байна.  Үүнийг энэ судалгаа, бусад байгууллагын судалгаа ч батлан харуулчихлаа.


МУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ 2019 ОНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ

АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь гарчээ. Гэсэн хэдий ч хөндлөнгийн нөлөөлөл 59 хувь байгаа нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татахад нөлөөлжээ. Олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болсон гэж дүгнэсэн байна. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байна. Авлигын мэргэшсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болжээ. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нь эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болохоор байна. Хууль тогтоомжид АТГ-ын санхүүжилт болон томилгоотой холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн хагарал, ойлголтын зөрүүг улам даймжруулсан гэж үзэхээр байна.

Бичлэг үзэх:


Хөндлөнгийн хяналт

АТГ-ын үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, ХАСХОМ-ын мэдээлэл зэрэг тайлан мэдээг хүлээн авах төрийн эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлага, хяналт тавих хэлбэрийг нарийвчлан тодорхойлох, мөн мэдээлэл тайланг хүргүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлох,АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад ажилд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаа болон олон нийтийн хяналт, төсөөлөл, мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэгдсэн зөвлөмж боловсруулж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах үүргийг зохистой хэрэгжүүлэх,Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлагыг мэргэжлийн ур чадвар, туршлага зэргээр нарийвчлан заах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг иргэдэд нээлттэй явуулах, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлээгүй тохиолдолд гишүүнээс эгүүлэн татах зохицуулалтыг бий болгох,

САНАЛ ЗӨВЛӨМЖ 

Олон Улсын сайн жишгээр дан ганц АТГ-ын дарга, дэд даргыг хууль тогтоох байгууллагаас томилоод зогсохгүй, газрын дарга нарыг мөн ижил эрх хэмжээтэйгээр томилдог байна. Аливаа хэрэг шийдвэрлэх шийдвэрийг хамтаар, бүгд санал нэгтэй гаргадаг нь хөндлөнгийн нөлөөллөөс сэргийлэх томоохон баталгаа болж байна.

Байгууллагын хараат бус, бие даасан байдал

✔АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг бүрэн дуусгах эрх зүйн баталгаа, нөхцлийг бүрдүүлэх,

✔АТГ-ын үйл ажиллагааны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх,

✔Удирдлага солигдохдоо мэргэжлийн, туршлагатай албан хаагчдын сэлгээг ялангуяа нэгжийн удирдлагад хийх сэлгээг бууруулах,

Санхүүжилт

✔АТГ-ын төсөв бага талдаа байхаас гадна төсвийг бууруулан батлахыг хориглосон заалтыг 2015 онд байхгүй болгосныг сэргээж баталгаажуулах шаардлагатайг анхаарах,

✔Орчин үеийн шинэ технологи, программ хангамжийн худалдан авалтыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлд нийцүүлэх нэмэгдүүлэх,

✔Албан хаагчдад харилцаа холбооны хэрэгслээр хангаж мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах,

·✔Олон нийт болон албан хаагчдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн ажилд зарцуулах төсвийг байгууллагын жилийн төсвийн 5%-д хүргэх,


Авлигын хэрэг шийдвэрлэлт

Авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх байдал АТГ-ын мөрдөн шалгасан, прокурорт шилжүүлсэн тоотой харьцуулахад дэлхийн жишгээс харьцангуй доогуур, хангалтгүй байна. Авлигын хэргийн дагнасан прокурор болон шүүх байгуулж, хэргийг хурдан шуурхай, шударга, олон нийтэд нээлттэй, хариуцлагатай эцэслэн шийдвэрлэх нөхцлийг нэн яаралтай бүрдүүүлэх. Ингэснээр албан хаагчид мэргэшиж, чадавхи бэхжих нөхцөл бүрдэхээр байна. Шүүгч болон прокурорууд мөн өмгөөлөгч, хуульчдыг энэ чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай.

Хууль тогтоомж, АТГ-ын дүрэм журам

АТГ-ын дарга, дэд даргын томилгоо, чөлөөлөлттэй холбоотой хуулийн заалт, томъёоллыг сайжруулах,

АТГ-ын мөрдөн шалгах эрх хэмжээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн, томилогдсон этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан болон жинхэнэ мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нөхцөлд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох, иргэн болон албан тушаалтны санхүүгийн мэдээллийг мэдүүлэгтэй тулган хянан шалгах эрхийг нэмэгдүүлэх,Улс төрд нөлөө бүхий этгээдэд тооцогдох хугацааг судалгаанд суурилан шинэчлэн тогтоох нь ашиг, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэхээр байна,Ёс зүйн дүрмийн зарим зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх, хариуцлагын хэлбэр, бэлэг дурсгал хүлээн авах, өгөх дайлах, дайлуулах тайлагналыг жилд биш тухай бүр мэдээлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх,

Хүний нөөц ба чадавхи бэхжүүлэх

АТГ-ын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, Хүний нөөцийн тоог нэмэгдүүлж, нэг мөрдөгчид ногдох ачааллыг олон улсын жишгээр 8 дахин бууруулах шаардлагатай.Орон нутаг дахь ажлыг цаг алдахгүй, хангалттай хугацаанд шалган шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн төрийн байгууллагын хүсэлт шийдвэрлэх хугацааг богиносгох, орон нутагт байнгын хяналт шалгалт хийх бололцоог нэмэгдүүлэхМэдээллийн нууцлалыг баталгаажуулах баталгааны стандарт зарвартай болох,Ажлаас халагдсан, бусад шалтгаанаар түр болон бүр гарч байгаа албан хаагчдын ярилцлага авах, мэдээллийн нууцлалын баталгааг ажилд анх ороход гаргуулах,Албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагаа, туршлага судлах, сургалт зэрэгт идэвхитэй хамруулах шаардлагатайТухайн жилд зайлшгүй суух сургалтын жагсаалт гаргаж хэрэгжүүлэх, зайлшгүй суух сургалтад ёс зүй, хариуцлага, мэдээлэл өгөх, бэлэг дурсгал тайлагнах, эрсдэл болон сэтгэл судлалын мэргэшсэн сургалтыг авч хэвшүүлэх,Сургалтын хөтөлбөрийг тогтмол шинэчлэн АТГ-ын албан хаагчдын гаргасан зөрчлийг давтахгүй байх хөтөлбөрийг нэмж оруулах,


-АТГ сүүлийн 4 жилийн хугацаанд иргэд,хуулийн этгээдээс 5223 гомдол хүлэн авчээ. Энэ нь насанд хүрсэн 10 мянган хүн тутамд 6 гомдол оногдож байгаа үзүүлэлт юм.

-4 жилийн дундажаар нийт гомдлын 44 хувь нь эрүүгийн шинжтэй. Хэрэг нээсэн тохиолдлын 56,7 хувийг прокурорын байгууллагад яллах дүгнэлт гаргах саналтайгаар шилжүүлсэн. Үүнээс 23,9 хувьд нь шүүхээс ял оногдуулсан.

-Сүүлийн 3 жил зарцуулсан зардал:

 2016 онд 0.11 хувь

2017 онд 0.14 хувь

2018 он 0.19 хувь

-АТГ-ын албан хаагчид шүүгдийн цалингаас 0.40 хувиар бага. Нийт ажилчдын 51 хувь нь мөрдлөг шалгалт, баривчилгаа явуулах туршлагатай.