АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Калифорни муж улсаар зочиллоо. Тус муж улсад гал түймрийн улмаас наад зах нь 74 хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ 1200 гаруй хүн сураггүй байгаа юм. 

Д.Трамп Парадайз хотод зочлох үеэрээ, одоогийн нөхцөл байдлыг харахад үнэхээр гунигтай байна гэж мэдэгдээд, ойн аж ахуйн менежмент ядмаг байгаагийн улмаас ийм байдалд хүрсэн гэдгийг дахин дурджээ.

Мөн тэрбээр, “Бид одоогийн байгаа менежментийг шинэчлэх шаардлагагүй бөгөөд байгаль орчны асуудал хариуцсан хүмүүстэй бид ажиллах болно. Одоогийн нөхцөл байдлыг хүн бүр харж байгаа байх. Цаашид ийм нөхцөл байдалд хүрэхгүй гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Харин цаг уулын шинжээчдийн үзэж байгаагаар, уг гал түймрийн гол шалтгаан нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн шилжилт хөдөлгөөн ажээ6


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг