Хойд Солонгос өнгөрсөн ням гарагт цөмийн пуужингийн зургаа дахь туршилтаа хийсэн билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд үүнтэй холбоотойгоор энэ сарын 9-нд Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэрбээр БНАСАУ-ыг өдөөн хатгалгаа зогсоохыг шаардаад, цэргийн арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Энэ тохиолдолд цэргийн арга хэмжээ авсан нь хамгийн зүйтэй болохыг ноён Трамп хэлсэн. “Цэргийн хүчний арга хэмжээ бол эцсийн зам. Үүнээс өөр сонголт байвал сайнсан. Америкийн цэрэг арми хэзээ ч одоогийнх шиг хүчирхэг байгаагүй, энэ хүч чадлаа Хойд Солонгост гаргавал тэдний хувьд тун гунигтай өдөр болох болно” хэмээн мэдэгдснийг NHK дамжууллаа.