Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци Япон улсаас 1 сая 25 мянга, АНУ-аас 807 мянган автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ.

Тус компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, 2009-2014 онд үйлдвэрлэсэн “Prius” болон “Prius α” загварын автомашинуудыг эргүүлэн татах аж.

Уг автомашинуудыг зах зээлээс эргүүлэн татах болсны шалтгаан нь хөдөлгүүрүүд гибрид системд шилжих үед жолоодлогын горимд доголдол гарч автомашин зогсоход хүрч магадгүйтэй холбоотой байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг