ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Pixar”, “Disney” компанийн уран бүтээл “Toy Story 4” кино нээлтээ хийсэн даруйдаа 118 сая ам.долларын орлого олж, Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ. Мөн эхний долоо хоногтоо их хэмжээний орлого олсон анимейшн кинонуудад багтжээ.

Toy Story” хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр ангийг өнгөрсөн баасан гарагт Хойд Америкийн 4575 кино театрт нээжээ. Тус кино гадаадын зах зээлээс 120 сая ам.долларыг олсон бөгөөд эхний долоо хоногийн нийт орлогын хэмжээ 238 сая ам.долларт хүрсэн байна. 

Шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “United Artists” компанийн “Child's Play” /14 сая ам.доллар/ аймшгийн кино бичигдсэн байна. Энэхүү кино нь 1988 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Chucky” хэмээх нэртэй хүүхэлдэйн талаарх киноны шинэчилсэн хувилбар ажээ. 

Гуравдугаар байрт таван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Aladdin” /12.2 ам.доллар/ жагссан бөгөөд тус кино дэлхийн дахинаас 810 сая ам.долларын орлого олсон байна. Үүний араас “Men in Black: International” /10.7 ам.доллар/, “The Secret Life of Pets 2” /10.3 ам.доллар/ тус тус жагсжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг