Эрдэмтэд Их Британийн хөдөө тосгоны цэнгэг уст голын сам хорхойноос хууль бус мансууруулах бодисын ул мөрийг олж илрүүлсэн байна. Энэ нь британчуудыг багагүй цочирдуулжээ.  Suffolk орчмын 5 голын 15 байрлалд усны бүтцийг судлахаар очсон шинжилгээний багийнхан кокайн, кетамин зэрэг бодисуудыг олж илрүүлсэн байна. 

Уг уснаас мөн “Breaking Bad” цувралд гардаг Мерсафетамин буюу молазар гэж нэрлэгддэг MDMA буюу “болор мет”, астмаг анагаах эмэнд хэрэглэдэг Салбутамол зэрэг мансууруулах бодисыг мөн илрүүлсэн ажээ.

Kings коллежийн эрдэмтэд, Suffolk-ийн их сургуультай хамтран тус голоос авсан дээжинд шинжилгээ хийжээ. Энэ талаар доктор Леон Баррон “Лондон гэх мэт хот суурин газруудад ийм зүйл тохиолдох магадлалтай. Гэтэл орон нутгийн усны ай сав газруудад хориотой бодис илрэх нь ердийн зүйл биш" гэж мэдэгджээ. 

Эрдэмтэд "усанд тархсан мансууруулах бодисын эх үүсвэр нь одоогоор тодорхойгүй" гэжээ.

Тэд Suffolk-ийн ойролцоох бохир ус цэвэрлэх байгууламж байдаг бөгөөд энэ нь кокейны 90 хүртэлх хувийг устгах хүчин чадалтай. Тэд цэвэрлэх байгууламжаас идэвхгүйжүүлсэн бохир усны тундасаас  тархсан байх магадлал багатай гэж үзсэн аж.

'Цаг уурын өөрчлөлт, микро түвшний бохирдлоос үүдэн гарсан өөрчлөлтүүдэд олон нийт анхаарал тавьдаг. Гэвч "үл үзэгдэх" химийн бохирдол (мансууруулах бодис зэрэг) нь зэрлэг ан амьтдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд Их Британи улс илүү их анхаарал хандуулах бодлого үгүйлэгдэж буйг энэ мэт судалгаа харуулж байна гэж Мail Online мэдээлжээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/