Канад улсын Торонто хотод өчигдөр/04.23/ 13.30 цагийн орчимд микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ.

Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилсан байна.

Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй болно.


ГХЯ-ны Консулын газар