Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулж байна. Энэ үеэр ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцыг нэр төрд халдаж, онц хүнд хэрэгт гүтгэсэн асуудлаар түүний өмгөөлөгч Г.Баянбилэг мөн С.Зоригийн хэрэгт буруутгагдаж байгаад амь насаа алдсан Д.Энхбат агсны гэр бүлийн хүмүүс,  уг сонсголыг хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд,ирж нээлттэй хэлэлцүүлэгт оролцож ямар яриа өрнүүлснийг орууллаа.

Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.БАЯНБИЛЭГ: Б.Хурцыг өмгөөлдөг хамгаалдаг хүмүүсийн нэрийг зарламаар байна

“Б.Хурц бол тэрээр нууц задрууллаа гэж өргөдөл гаргаж хэрэг үүсгүүлээд, ЭБХШХ-ийн харьяалал зөрчиж өөрийн удирддаг АТГ-т авчирч шалгаад ял оноолгосон хүн шүү дээ.Төрийн нууц гэсэн нэрийдлээр дуртай юм аа хийж, хэлмэгдүүлж байна гэсэн хардлага байна. Би Цогтбаатарыг 2013 онд Гермаанаас ирснээс хойш энэ хэрэг дээр ажиллаж байна. Үүнээс хойш АТГ,ТЕГ-ын бүхий л үйл ажиллагаар хууль бусаар ашиглаж тагнаж чагнаж хүний эрхийн зөрчил гаргаж хууль бусаар гүтгэж ирсэн. Энэ хэрэг дээр ажиллаж байсан шүүгчид дандаа дэвшдэг арга барилтай. Миний үйлчлүүлэгчийн нэр төрд халдсан шалтгаанаар хууль хяналтын байгууллагад хандахаар хаяг нь тодорхойгүй гээд прокурор авч хэлэлцэхгүй байна. Тиймээс Б.Хурцыг эрэн сурвалжлах хүсэлтээ илгэээнэ” гэв.

Ж.Батзандан: Сайтад гарсан мэдээлэл улсын нууц юм  уу

Ц.Элбэгдоржийн Солонгосоос авилгал авсан тухай мэдээлэл гурван улсын сайтад гарсан. Тэгвэл сайтад гарсан мэдээлэл улсын нууц юм  уу. Өөрсдөд нь таалагдахгүй бол төрийн нууцад хамруулдаг арга барилаасаа салмаар байна.

Иргэн Х.Цэрэннадмид:  Хэлмэгдүүлэлтийн хундаамыг тавьж байгаа хүмүүс илчлэгдэх ёстой

 Б.Хурц гэдэг хүнийг шат шатанд нь өмгөөлж хамгаалдаг хүмүүсийн нэрийг гаргаж ирэх хэрэгтэй байна.Үйл явц өрнөх тусам 1937 он шиг хэлмэгдүүлэлтийн хундаамыг тавьж байгаа хүмүүс илчлэгдэх ёстой. Хэчнээн хүмүүс Цогтбаатарт ямар гай зовлонг учруулж байгааг зарлам улсын нууц нэрийдлээр аль бузар булайгаа халхалдаг аргаас салмаар байна.  

Л.Болд: Б.Хурц 2020 онд УИХ-ын гишүүн болно гээд явж байна

Л.Болд: Анх удаа УИХ-ын нуувчинд орж элчин сайд болж явчихаад 2020 онд УИХ-ын гишүүн болно гээд явж байна. Сүүлийн үед томилогдсон бүх элчин сайд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Хурц Эрдэнэттэй холбоотой асуудалд тасралтгүй орж байсан. Намайг Хойд Солонгост хүн цаазалсан хэргээр гүтгэсэн. Би Ардчилсан Солонгос улсын элчин сайдын яаманд ямар хүнийг цаазалсан талаар  мэдээлэл авахаар хандана.

 Д.Энхбатын эхнэрийнх нь дүү С.Мөнхчимэг: Хэлмэгдүүлсэн хүнээс Б.Хурц болон Монголын төр уучлалт гуйх ёстой

Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна. 2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан.Төрийн нууц нэрээр гэмт хэрэг үйлдсэн явдал болсон. Одоо ядахдаа талийгаачийн нэр төрийг сэргээж, түүний ар гэрийнхнээс Б.Хурц болон Монголын төр уучлалт гуйх ёстой.