54 настай Австралийн супермодель Элле Макферсон нь эрүүл амьдралын хэв маягыг баримтлахаас гадна ургамал дээр суурилсан хоолны дэглэмийг барьдаг нь түүний гоо сайханаа хадгалсаны нууц хэмээдэг. Харин Беверли Хиллесийн тэргүүлэх пластик мэс заслын эмч Др. Рандал Ховардт түүнийг хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэсэн байж магадгүй гэж үзэж байна. Энэ долоо хоногт "Daily Mail Australia" сонинд өгсөн ярилцлагандаа доктор Ховардт хэлэхдээ: "Урьд өмнө үзэсгэлэнтэй байсан эмэгтэйн гоо үзэсгэлэнг сэргээхэд хялбар байдаг. Үүний тулд өөрийнх нь өмнөх төрхийг нь өөрчлөхгүй өнгөцхөн засвар хийхэд л хангалттай”гэжээ. 

Түүний уруул нь өмнөхөөсөө илүү дүүрэн, хамрын үрчлээг арилгахын тулд бага зэргийг засал хийсэнээс гадна дух болон хөмсөгний дээд хэсэгт ботокс хэрэглэсэн байх магадлалтай гэж өөрийн туршлага дээр болон моделийн сүүлийн үеийн зургуудаас ингэж дүгнэжээ.  

Гэсэн ч модель ямар нэгэн мэс ажиллагаа хийлгээгүй харин үрчлээний хувьд зарим арга хэмжээ авсанаа үгүйсгэхгүй гэсэн байна. Юутай ч хичнээн гоо үзэсгэлэн, нэр хүндтэй байгаад байгалын хуулийг хэн ч зөрчиж чадахгүй билээ.