Сан Антонио Спөрс багт Тим Данкан, Ману Жинобили нарын үндсэн холбогчоор тоглож байсан, ирээдүйд алдрын танхимд орох нь тодорхой нэгэн бол Тони Паркэр. Гэхдээ замналынхаа сүүлийн жилүүдийг Сан Антониогийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэх үү үгүй юу гэдэг нь асуудалтай. Учир нь ахмад холбон тоглогчийн хувьд чөлөөт агэнт болж байгаа билээ.

Тэгвэл ESPN сайтын мэдээлснээр ахмад холбон тоглогчийг Шарлотт Хорнэтс болон Дэнвэр Наггэтс багууд сонирхож байгаа аж. Тус багуудад сэлгээний туршлагатай холбогч байгаагаас гадна, цалингийн хувьд давуу талыг санал болгох боломжтой юм. Уг хоёр багаас хамгийн боломжтой нь Шарлотт Хорнэтс баг харагдаж байгаа. Учир нь тус багийн ахлах дасгалжуулагч Жэймс Борего нь Спөрст ажиллаж байхдаа Паркэртай ажиллаж байсан юм.

Эх сурвалж: SPS