Австралийн төвд байрладаг Аюулгүй байдлын судалгааны төвөөс гаргасан тайлан олны анхаарлыг татаж байна.

Уг тайланд  Apple, Nike, Huawei, Samsung зэрэг Хятад дахь үйлдвэрүүдэд ажиллуулахаар 80 мянга гаруй уйгар үндэстнийг алс баруун Шиньжян мужаас нүүлгэн шилжүүлсэн талаар дурджээ.

"Шиньжяны тусламж" гэгддэг хөтөлбөрийн хүрээнд 2017, 2019 оны хооронд Хятадын засгийн газар Уйгаруудыг шилжүүлэн ажиллуулахын тулд " албадан ажил хийлгэх хатуу нөхцөл "-ийг санал болгосон аж. Заримдаа дахин боловсруулах баазаас ажилчдыг шууд татан авч ажиллуулсан нь олон улсын зэмлэлийг хүртсэн тухай Австралийн Стратегийн Боловсролын хүрээлэнгээс (ASPI) Ням гарагт гаргасан тайланд дурьджээ. 

НҮБ-ын үзэж буйгаар 1 сая Уйгар болон лалын шашинт цөөнхийн төлөөлөл болсон иргэдийг дур мэдэн хорьж байгаа юм.Иймээс Бээжингийн талаас терроризм, радикализмтай тэмцэх шаардлагатай гэж мэдэгджээ.

"Шинжьяанаас алслагдсан үйлдвэрүүдийн ажилчид нь ихэвчлэн дотуур байранд амьдардаг. Ажлын бус цагаар зохион байгуулалттайгаар үзэл суртлын сургалтанд хамрагдаж, байнгын хяналтанд байдаг. Энэ үеэр шашны ёс заншилд оролцох нь тэдэнд хатуу хориотой" гэж тус тайланд бичсэн байна. Уйгаруудын хувьд эдгээр ажил үүргээс татгалзах, эсвэл зайлсхийх нь туйлын хэцүү бараг л боломжгүй юм.

Даваа гарагт Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян, "ASPI-ийн тайлан "Үндэслэлгүй бөгөөд Шиньжянд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь сайн үр дүнд хүрч, өөр өөр үндэстний бүлгүүдийг дэмжиж ажилласан" гэжээ.

"Өнөөдрийн байдлаар үзэл бодлыг төлөвшүүлэх сургалтанд хамрагдсан бүх сурагчид төгссөн. Засгийн газрын туслалцаатайгаар тэд тогтвортой ажил эрхэлж, аз жаргалтай амьдарч байна, ” гэж мэдэгдсэн юм. Мөн Австралийн талаас тэдний хийж буй хүчин чармайлтыг шүүмжилж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү тайланд Хятадын есөн муж бүс нутгийн 27 үйлдвэрт Уйгар ажилчид ажилладаг талаар дурдав. Эдгээрт дэлхийд нэр хүндтэй брэндүүд болох Google, Microsoft, Mitsubish, Siemens, Sony, Abercrombie &Fitch, Uniqlo, Adidas багтжээ.

Хятад Нейкан сонины хамтарсан редактор Юн Жианг энэхүү судалгаанд дурьдагдсан мэдээллүүд нь гайхмаар зүйл биш гэжээ. Мөн тэрээр энэ тухай олон баримт нотолгоог өмнө нь харсан, Хятад улсын хүний эрх, ялангуяа Уйгар үндэстэнд энэ баримтуудыг дэлгэхээс өмнө маш харгис хэрцгий ханддаг байсан” гэж тэр хэлжээ.

Австралийн Батлан хамгаалах яам, АНУ-ын Төрийн департаментын болон Их Британийн Гадаад болон  Хамтын нөхөрлөлийн алба хамтран санхүүжүүлдэг ASPI нь Бээжингээс Хятадын үндсэн хуулинд тусгагдсан угсаатны болон шашны эрхийг хамгаалахыг уриалж, олон улсын компаниуд өөрсдийн нийлүүлэлтэд зохих хяналт шалгалт хийх хэрэгтэй гэж мэдэгджээ.


ttps://www.scmp.com