Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр Рита Вилсон нарын шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. 63 настай жүжигчин энэ тухайгаа инстаграм хуудастаа мэдэгдсэн байна.

Тэрбээр Австралид Warner Bros компанийн бүтээж буй Элвис Преслигийн кинонд ажиллахаар очоод ийнхүү халдвар авсан аж. 

Энэ талаараа жүжигчин Том Хэнкс "Рита бид хоёр Австралид байна. Эхнэр халуурсаар. Шинжилгээ нь эерэг гарлаа. Дараа нь юу хийх вэ. Эрүүл мэндийн ажилтнуудад дагаж мөрддөг дүрэм гэж байдаг юм байна. Бид хоёр оношлогоонд орж тусгаарлагдсан. Бид энэ тухайгаа мэдээлсээр байх болно" гэжээ.

Лхагва гараг буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар Австрали улсад шинэ коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм