Биткойн «хууль ёсны» хөрөнгө үү аль эсвэл удахгүй дэлбэрэх гэж буй бөмбөлөг үү. Хөрөнгө оруулагчид болон шинжээчид нэг талын байр суурийг улам ихээр эзэлж байна. Одоо танд нөлөө бүхий санхүүгийн байгууллагын хүмүүсийн бодлыг хүргэе. 

Биткойныг үгүйсгэгчид

  • Биткойны эргэн тойрон дахь дам наймаа бол «Бөмбөлгийн жинхэнэ тодорхойлолт» гэж Credit Suisse Group AG компанийн ерөнхий захирал Тиджейн Тиам хэлжээ. «Биткойныг худалдаж авах эсвэл зарж болох хамгийн том шалтгаан бол мөнгө олох юм»  хэмээн тэрээр хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Мөн иймэрхүү дамын наймаа сайн үр дүнд хүргэдэггүйг цохон тэмдэглэв.
  • JPMorgan Chase&Co компанийн ерөнхий захирал Джемми Даймон биткойныг эрс эсэргүүцэж буй хүмүүсийн нэг. Тэрбээр «Криптовалютыг худалдан авч буй хүмүүс бол маш гэнэн. Эцсийн үр дүнд Засгийн газар «биткойныг бяцлах төлөвлөгөөтэй байгаа» гэжээ.
  • Энэ оны эхээр тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффет биткойн бол дамын худалдаа бөгөөд ойрын 10 жилийн дотор устах магадлалтай гэсэн байр суурьтай байгаа аж.

Биткойныг дэмжигчид

  • Зарим улс орон нийтээрээ биткойны ирээдүйг эерэгээр үнэлж хүлээн авч байна. Жишээлбэл, Аргентины Засгийн газар ирээдүйн арилжаа наймаанд хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг биткойнд шилжүүлэх боломжийг судалж эхэлжээ. Харин Турк улсын Төв банкны захирал Мурат Цетинк «Тоон валютууд сайн боловсруулагдсан санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж магадгүй» гэжээ. 
  • Роджер Вер өнгөрсөн есдүгээр сард «Биткойныг зогсоох ганц арга зам бол-дэлхийн даяар интернет сүлжээг тасалж, унтраалттай байлгах» гэсэн байна.
  • Майк Новагратц биткойны үнэ өдөр ирэх тусам өснө гээд «Биткойн 6-10 сарын дараа 10000 ам.долларт хүрэх байх» хэмээсэн.
  • Марк Юскогийн бодлоор бол хэдэн 10 жилийн дотор «нэг зоос 1 сая ам.доллар хүртэл өсөх» нь. Мөн 75 хувийн магадлалтайгаар ойрын 20 жилийн хугацаанд 500 мянган ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байна.

Анхаарал сэрэмжтэй хүмүүс

  • "CME" группийн ерөнхий захирал Терри Даффи биткойныг боломжит бөмбөлөг байгаад санаа зовниж байна уу гэсэн асуултад «Сүүлийн 37 жилийн турш би олон тооны бөмбөлөгтэй учирсан. Би үүнийг бөмбөлөг мөн эсэхийг хэлж мэдэхгүй, гэхдээ хүмүүст эрсдэлийг удирдахад нь туслах явдал гэдэг ганц л зүйлийг хэлнэ» гэжээ.
  • "Goldman Sachs Group"-ийн ерөнхий захирал Ллойд Бланкфейн «Биткойныг яах ёстойг би сайн мэдэхгүй. Гэхдээ зоосонд 5 долларын үнэтэй алт байхад зоос 5 үнэтэй байсан гэдгийг би мэднэ» хэмээн Bloomberg TV ярилцлагадаа хэлсэн байна. «Харин одоо бидэнд фиатаар бэхлэгдсэн цаас байна. Магадгүй шинэ ертөнцөд ямар нэг зүйл зөвшилцлөөр бэхлэгдсэн байж болох юм».
  • "Fundstrat Global Advisirs"-ын Томас Дж.Ли 2022 он гэхэд биткойны үнэ 25 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамагтаа үнэнч хэвээр байна.