Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргасныг хүргэж байна.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн жагсаалтыг 6 дугаар сарын 30-ны орой ирүүлсэн. Жагсаалтын дагуу нэг бүрчлэн ЭСЯ-наас болон Токио дахь МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газраас утсаар холбогдож байна.

Жагсаалтад багтсан иргэд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа онгоцны тийз баталгаажих болохыг иргэд анхаарна уу.

Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.