Токио дахь манай улсын Элчин сайдын яамнаас тусгай үүргийн нислэгээр Токиогоос Улаанбаатар руу явах иргэдэд хандан мэдээлэл гаргалаа.

1. Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдэнэ.

2. Одоогийн байдлаар тусгай үүргийн ОМ 501 нислэг Улаанбаатар хотоос 01.30 цагт нисэж, Нарита олон улсын нисэх буудалд 4 дүгээр сарын 3-ны өглөөний 07.30 цагт бууна.

3. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлын Терминал №1-ийн “J“ каунтер /каунтер өөрчлөгдөж болзошгүй!/ дээр өглөөний 06.00 цагт эхэлнэ.

4. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 08.30 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө

5. Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлсэн /3 дугаар сарын 16-нд явахаар бүртгүүлээд багтаагүй иргэд/ нийт 255 иргэн явна.

6. ЭСЯ-наас дээрх урьдны нислэгт багтаагүй 255 иргэнд тус бүрчлэн утсаар мэдэгдэнэ. 7. 255 иргэн Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын
Mitsubish Tokyo UFJ Bank
Nippori Branch
Ordinary account: 0010490
Account name: MIAT Mongolian Airlines /In katakana letters/ данс руу доорхи төлбөрийг шилжүүлж, шилжүүлсэн баримтыг, паспортын хуулбарын хамт tokyo@miat.com цахим хаяг руу илгээж нислэгийн тийзээ баталгаажуулна.

Том хүн: Бизнес суудал – 104,150 иэн, энгийн суудал – 49,150 иэн,
Хүүхэд: 2-12 нас хүртэлх 37,090 иэн, 0-2 настай -4,400 иэн
/12 наснаас дээш бол том хүнээр тооцож төлбөрийг авна/

8. Төлбөрийг Монгол дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газарт төлж болно. Харин нислэгийн тийзийг зөвхөн Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газарт захиална.

9. ЭСЯ нь дээрх 255 иргэнээс Монголд холбоо барих ар гэр, найз нөхдийнх нь гар утасны мэдээллийг авч Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-т цахим шуудангаар хүргүүлнэ.

10. ОБЕГ нь манайхаас өгсөн мэдээллийн дагуу 255 иргэдийн Монгол дахь гар утасны дугаар руу холбоо барин карантилах үед гарах төлбөр, дансны дугаарын мэдээллийг тус бүрд нь мэдэгдэнэ.

11. Карантины төлбөр 1 хоногийн 50.000 төгрөг. 0-5 настай хүүхдээс төлбөр авахгүй. /Нийт 21 хоногийн төлбөр 1,050,000 төгрөг болно/ 


Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам